Үйлчилилгээний нөхцөл

БИ ТИ ЖИ ТИ ХХК
Сүүлд шинэчилсэн огноо: 2026-04-15
Аппын нэр: BTGT navigator / Зам заагч апп

1. Ерөнхий мэдээлэл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь BTGT navigator аппликейшнийг ашиглахтай холбоотой хэрэглэгч болон БИ ТИ ЖИ ТИ ХХК-ийн хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлага, үйлчилгээний ашиглалтын нөхцөлийг тодорхойлно. BTGT navigator апп нь байршил дамжуулах, газрын зураг дээр байршил харах, замын маршрут, замын цэг, хөдөлгөөний мэдээлэл болон холбогдох мэдээллийг харуулах зориулалттай үйлчилгээ юм.

2. Үйлчилгээний зориулалт

BTGT navigator аппликейшн нь дараах үндсэн зориулалттай:

3. Үйлчилгээг ашиглах нөхцөл

Хэрэглэгч энэхүү аппликейшнийг ашигласнаар дараах нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно:

4. Байршлын мэдээлэл дамжуулах

Апп нь үйлчилгээний үндсэн ажиллагааг хангах зорилгоор хэрэглэгчийн төхөөрөмжөөс байршлын мэдээлэл авч, серверт дамжуулж болно. Байршлын мэдээлэлд GPS, Wi-Fi, үүрэн холбооны сүлжээ болон төхөөрөмжийн бусад боломжит эх үүсвэрээр тодорхойлогдсон мэдээлэл багтаж болно.

Байршлын мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

5. Газрын зураг, маршрут, замын цэгийн мэдээлэл

Апп нь газрын зураг дээр хэрэглэгчийн одоогийн болон өмнөх байршил, маршрут, замын цэг, очсон байршил, хөдөлгөөний түүх зэрэг мэдээллийг харуулж болно. Газрын зураг болон чиглэлийн мэдээлэл нь төхөөрөмжийн байршлын нарийвчлал, сүлжээний холболт, GPS дохио, газрын зургийн үйлчилгээний эх үүсвэрээс хамааран зөрүүтэй байж болно.

Апп дээр харагдаж буй зам, чиглэл, зай, хугацаа болон байршлын мэдээллийг зөвхөн туслах мэдээлэл гэж үзнэ. Хэрэглэгч бодит замын нөхцөл, хөдөлгөөний дүрэм, тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

6. Байршлын зөвшөөрөл

Апп нь үйлчилгээний ажиллагаанд шаардлагатай тохиолдолд дараах байршлын зөвшөөрлийг шаардаж болно:

Хэрэглэгч төхөөрөмжийн тохиргооноос байршлын зөвшөөрлийг хүссэн үедээ идэвхгүй болгож болно. Гэвч байршлын зөвшөөрлийг идэвхгүй болгосон тохиолдолд аппын зарим үндсэн боломжууд ажиллахгүй байж болно.

7. Хэрэглэгчийн үүрэг

Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ:

8. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

БИ ТИ ЖИ ТИ ХХК нь дараах эрх, үүрэгтэй:

9. Үйлчилгээний хязгаарлалт

Аппын ажиллагаа нь интернет холболт, GPS дохио, төхөөрөмжийн тохиргоо, батарей хэмнэх горим, серверийн ачаалал, гуравдагч талын газрын зургийн үйлчилгээ болон бусад техникийн нөхцөлөөс хамаарч түр хугацаанд саатах, мэдээлэл зөрөх, тасалдах боломжтой.

БИ ТИ ЖИ ТИ ХХК нь хэрэглэгчийн төхөөрөмжийн тохиргоо, сүлжээний доголдол, GPS дохионы алдаа, хэрэглэгчийн буруу ашиглалт, гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдлоос үүссэн үр дагаврыг хариуцахгүй.

10. Мэдээллийн ашиглалт ба хамгаалалт

Үйлчилгээг үзүүлэх явцад байршил, төхөөрөмжийн мэдээлэл, хэрэглээний лог болон холбогдох техникийн мэдээлэл цугларч болно. Эдгээр мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, газрын зураг дээр байршил харуулах, замын цэгийн мэдээлэл боловсруулах, системийн аюулгүй байдал болон үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ашиглана.

BTGT navigator апп нь хэрэглэгчийн овог нэр, гар утасны дугаар, и-мэйл хаяг, регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хэрэглэгчийг шууд таних боломжтой хувийн мэдээллийг апп дотор бүртгэх, цуглуулах, хадгалахгүй. Апп нь үйлчилгээний ажиллагаанд шаардлагатай байршлын болон төхөөрөмжийн техникийн мэдээллийг зөвхөн дээр дурдсан зорилгын хүрээнд ашиглана.

Мэдээллийн цуглуулалт, ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой дэлгэрэнгүй нөхцөлийг аппын Нууцлалын бодлогоор зохицуулна.

11. Хориглох зүйлс

Хэрэглэгч дараах үйлдэл хийхийг хориглоно:

12. Хариуцлагын хязгаарлалт

Апп дээр харагдаж буй байршил, зам, чиглэл, маршрут, замын цэг болон хөдөлгөөний мэдээлэл нь техникийн нөхцөлөөс хамааран бодит нөхцөлөөс зөрөх боломжтой. Иймд хэрэглэгч уг мэдээллийг ашиглахдаа бодит орчны нөхцөл, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг давхар харгалзан үзэх үүрэгтэй.

Аппын мэдээлэлд дангаар нь тулгуурлан гаргасан шийдвэр, үйлдэл, түүнээс үүссэн шууд болон шууд бус хохирлыг БИ ТИ ЖИ ТИ ХХК хариуцахгүй.

13. Үйлчилгээний өөрчлөлт, түр зогсолт

БИ ТИ ЖИ ТИ ХХК нь үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн шинэчлэл хийх, аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн шаардлага биелүүлэх зорилгоор аппын зарим боломжийг өөрчлөх, шинэчлэх, түр хугацаанд хязгаарлах эсвэл зогсоох эрхтэй.

14. Оюуны өмч

BTGT navigator аппликейшн, түүний нэр, дизайн, бүтэц, програмын код, лого, системийн зохион байгуулалт болон холбогдох бүх эрх нь БИ ТИ ЖИ ТИ ХХК болон эрх бүхий эзэмшигчдэд хамаарна. Хэрэглэгч аппыг зөвхөн үйлчилгээ авах зорилгоор ашиглах эрхтэй бөгөөд хуулбарлах, өөрчлөх, дахин түгээхийг хориглоно.

15. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

БИ ТИ ЖИ ТИ ХХК нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй. Шинэчилсэн нөхцөлийг апп болон вэб хуудсаар нийтэлсэн үеэс хүчин төгөлдөр мөрдөнө. Хэрэглэгч шинэчилсэн нөхцөлтэй танилцаж, аппыг үргэлжлүүлэн ашигласнаар тухайн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

16. Холбоо барих

Хэрэв танд энэхүү Үйлчилгээний нөхцөл болон аппын ашиглалттай холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:
И-мэйл: [email protected]
Утас: +976-77720000
Хаяг: ХУД, 2-р хороо, 19-р хороолол, 30-р байр, 4 тоот.

BTGT LLC. © since 2007